Гал тогооны тавилга сонгоход анхаарах 5 чухал зүйл
Интерьер, Экстерьер дизайн, гүйцэтгэл, Tавилга, хаалга үйлдвэрлэлийн SPITZ LLC-ийн мэргэжлийн зөвлөгөөг хүргэж байна. Утас: 70109898, 94007040, 94100760, www.facebook.com/Spitz-LLC
1. Мэргэжлийн хүмүүст хандах
Гал тогоо нь хоол хүнсний "үйлдвэрлэл" явагдаж байдаг бидний амьдралын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч чухал орон зай билээ. Тэр ч утгаараа гал тогооны өрөөг айл гэрийн зүрх гэдэг. Энэхүү өрөөнд төлөвлөлтийн ажил хамгийн чухал ба үүнийг мэргэжлийн хүнтэй хамтран зөв менежмент, систем дараалалтайгаар гаргаснаар орон зай цаг хугацааг хэмнэж чадна.
Тавилга гэдэг зүйл нь амьдралын хэв маягт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтанд тооцогддог тул зөв төлөвлөлт болон түүнд тохирсон цаг хугацааны явцад хуучрахгүй загвар дизайныг хослуулан гэртээ тохирсон төгс гал тогоог гаргахын тулд мэргэжлийн хүнд хандаарай.
2. Материалын чанар
Чанар муутай тавилга хорт хавдар үүсгэдэг тухай та өмнө нь сонсож байсан уу? Учир нь гэр ахуйн тавилгыг хийх стандартын шаардлага хангаагүй хавтангаар хийвэл энэ нь өөрөөсөө формалдегид хэмээх хорт бодис ялгаруулж уг бодис нь их хэмжээгээр ууршвал нүд, хамар, хоолой хорсгодог бөгөөд цаашлаад амьсгалын замын өвчин эмгэг, харшил үүсгэх аюултайгаас гадна, ууршиж таны уушгинд орсноор архаг бронхид, астма, хорт хавдар зэрэг өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй учираас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болжээ.
Эрүүл мэнддээ анхаарч идэж уудаг хоол хүнсэндээ хяналт тавидаг ч эдэлж хэрэглэдэг гэр ахуйн тавилгандаа үүнээс дутуугүй анхаарах нь чухал юм.
3. Хавтан
Дээр дурдьсанчлан формалдегид хэмээх бодис нь стандарт шаардлага хангаагүй хавтанд их хэмжээгээр агуулагдах боломжтой байдаг тул та тавилганы хавтангаа маш сайн судалгаа хийж сонгох хэрэгтэй.
Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг.
Дэлхийн ихэнх улс орнуудад энэхүү стандарт хэрэгжиж, тавилга үйлдвэрлэлдээ аль болох хүний эрүүл мэнд, байгаль экологи-д хоргүй хавтанг сонгож үйлдвэрлэл явуулдаг болсон энэ үед та бүхэн тавилга худалдаж авахдаа гэр бүлийн эрүүл мэнд, байгаль, экологид хоргүй чанарыг нь харгалзан үзэж, E0, E1 хавтангийн стандарт хангасан тавилгууд сонгохыг зөвлөе.
4. Тоноглол
Тоноглол нь таны гал тогооны загварыг “амь” оруулах хамгийн чухал хүчин зүйлийн нэг юм. Тавилгын үйлдэл сайтай, хэрэглээнд тухтай байх үндсэн үүрэгт тавилгын тоноглол хамгийн гол үүрэгтэй оролцдог. Бас тоноглол нь хийх үйлдэл, гүйцэтгэх үүргээрээ тавилгын өнгө-дизайныг тодорхойлдог болоод байна.
Тавилгыг хурдан, найдвартай, хөдөлмөр хялбарчилсан байдлаар угсрах тохируулахад сайн тоног чухал оролцоотой байдаг ба Урт настай, уран хийцтэй тавилгын амин сүнс болсон чанартай тоноглолуудыг сонгох нь үр дүнтэй хөрөнгө оруулалт болно.
5. Цогц байдал
Зөв төлөвлөлт, үнэ цэнийг тань илтгэх дизайн, чанартай материал, чадварлаг хийцлэл, угсралт суурилуулалт, баталгаат хугацаа гэх мэт галын өрөөний бүх детал зүйлүүд нэгдэж нэг зүйлийг цогц бүтээдэг тул эдгээр бүх ажлыг цогцлоосон бүрэн гүйцэтгэх чадвартай газарт хандаарай.
Интерьер, Экстерьер дизайн, гүйцэтгэл, Tавилга, хаалга үйлдвэрлэлийн SPITZ LLC-ийн мэргэжлийн зөвлөгөөг хүргэж байна. Утас: 70109898, 94007040, 94100760, www.facebook.com/Spitz-LLC