Хүүхдийн өрөөний тавилгыг хэрхэн сонгох вэ?
Хүүхдүүд бол бидний амьдралын хамгийн том баялаг билээ. Тиймдээ ч бид тэдний өрөөг хамгийн сайхан, тохь тухтай болгож тохижуулахыг хүсдэг. Хүүхдийн өрөөг тохижуулах нь сайтар төлөвлөсөн, зугаатай үйл явц байх ёстой бөгөөд ингэснээр үр дүн нь балчируудын цаашдийн сурч боловсрох, хүсэл тэмүүлэлийг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэх төгс орчин болж чадна. Гэсэн хэдий ч гоёмсог, зугаатай тавилга хангалттай биш юм. Бид энэ газрыг хамгийн аюулгүй орчин болгох хэрэгтэй!
http://mymebel.mn/products?c=4 ЭНД ДАРЖ ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ ТАВИЛГУУДЫГ ҮЗЭЭРЭЙ
Тохилог байхаас гадна аюулгүй орчин бүрдүүлэх нь хэцүү ажил байж магадгүй тул та эхлэхээсээ өмнө бидний зөвлөгөө, мөн хүүхдийн өрөөний тавилгын санааг анхаарч үзэхийг танд зөвлөж байна.
1. Таны хүүхэд юу хүсч байгааг бодолцож үзээрэй
Хүүхдүүд өөрийн гэсэн ертөнцийн дүр төрхийг бий болгодог бөгөөд гурван настайгаасаа эхлэн өөрсдийн сонирхлыг хөгжүүлж эхэлдэг. Та хүүхдийн өрөөг тохижуулахдаа тэдний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний дуртай өнгө, хэлбэр, хүүхэлдэйн киноны баатрууд эсвэл хобби юу болохыг олж мэдэхийг хичээ. Сонголтууд өөрсдийгөө танилцуулж эхэлнэ. Интернет болон кино, сэтгүүлүүд нь санаа бодлыг нь хуваалцах гайхалтай эх сурвалж болно.
2. Төсөв өө зөв тооцоолох
Эхлэхээсээ өмнө та хэр их мөнгө зарцуулахаа бодож үзээрэй. Та төсөвтөө тохируулан нэн хэрэгцээтэй тавилгуудын жагсаалтыг гаргаж аль болох чанартай удаан эдэлгээтэй тавилга сонгохыг эрмэлзээрэй. Хүүхдүүд өөрсдийн сонирхлыг хэтрүүлж, таны боломжоос давсан өрөөтэй болно гэсэн хүлээлттэй байж болохгүй.
3. Аюулгүй байдал бол таны хамгийн чухал үүрэг юм
Аюулгүй байдал бол "хүүхдийн өрөөнд тавилга яаж сонгох вэ" гэсэн асуултын хамгийн зөв хариулт юм. Энэ бол таны тэргүүлэх чиглэл, таны сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл юм. Жишээлбэл, тавилга нь хурц биш, бөөрөнхий өнцөгтэй байх ёстой бөгөөд ингэснээр хүүхдүүд тоглож байхдаа өөрсдийгөө гэмтээхгүй байх болно. Зайлшгүй хурц өнцөгтэй тавилга сонгох шаардлага гарвал зориулалтын өнцөг булангийн зөөлрүүлэгч авч тавилгадаа хийхийг зөвлөж байна.
4. Материалын чанар, эрүүл байдлыг анхаарч үзээрэй
Хүүхдийн өрөөний тавилга нь байгалийн болон хоргүй материалаар хийгдсэн байх ёстой бөгөөд олон улсын аюулгүй байдлын стандартыг хангасан эсэхийг заавал шалгах хэрэгтэй.
5. Хүүхдийнхээ насыг бодолцоорой
Таны хүүхэд өдрөөс өдөрт өсч торинож, хөгжиж байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэ нь таны өнөөдөр худалдаж авсан тавилга ойрын ирээдүйд тохирохгүй байж магадгүй гэсэн үг юм (ялангуяа ор, сандал). Тиймээс хүүхдүүдээ 5-аас доошгүй жилийн туршид хэрэглэх хамгийн том, удаан эдэлгээтэй тавилгыг сонгоорой.
Удаан эдэлгээтэй тавилга илүү үнэтэй байх болно. Гэсэн хэдий ч хямд чанар муутай тавилга олон дахин авснаас илүү их хэмнэлттэй байдаг байна.
Танай хүүхдийн өрөө бол бүтээлч эмх замбараагүй байхыг зөвшөөрдөг цорын ганц газар юм.
http://mymebel.mn/products?c=4 ЭНД ДАРЖ ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ ТАВИЛГУУДЫГ ҮЗЭЭРЭЙ