2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд

2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?

Ногоон

Цар тахлаас үүдэн багагүй хугацааг дөрвөн хананы дунд өнгөрүүлж буй энэ цаг үед интерьерийн салбарт ногоон өнгө гол өнгөөр нэрлэгджээ. Учир нь энэ өнгө хүнд амар амгалан, тайван байдлыг авчрахаас гадна байгалийн уур амьсгалыг бүрдүүлж чаддаг хэмээн мэргэжилтнүүд онцолсон байна.

MINT ZEN

Амар амгалан, тайван, зөөлөн. Бидний оюун санааг тайвшруулж, эмх замбараагүй орон зайд тав тухыг бий болгон, стрессийг зохицуулах асар их хүч чадалтай энэхүү өнгө нь 2022 оны интерьер дизайнд чухал байр суурьтай байна.

Тайвшруулагч цэнхэр

Өрөө бүрт хэрэглэж болох гоёмсог өнгө. Гайхалтай олон талт, хэрэглээ нь хязгааргүй бөгөөд интерьерт гэрэл гэгээ, аз жаргалыг авчирна. Энэ өнгө нь өөдрөг, гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ тайван байдлыг бий болгодог тул ялангуяа унтлагын өрөө, зочны өрөөнд нэн тохиромжтой.

Аbstract-тод өнгийн нийлмэл

Гэртээ тод, динамик орчныг бүрдүүлэхээр зэхэж буй максималист хэв маягт дурлагсдад тохирох өнгө. Энэ өнгө нь өдрийн болон улирлын туршид өрөөнд тусч буй байгалийн гэрэл сүүдэр, гэрэлтүүлгээс хамаараад бага зэрэг ялгаатай өнгө аястай байдаг. Өглөө нь эрч хүчтэй, шинэлэг бол харин орой нь илүү тав тухтай гэх мэт.

Байгалийн саармаг

Цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн стрессийн түвшин урьд өмнө байгаагүйгээр өндөр байгаа энэ цаг үед тайвшрал, амар амгаланг мэдрүүлэх байгалийн саармаг шинж бүхий цайвар өнгө интерьерийн бас нэгэн сонголт болжээ.

Тод шаргал

Энэ оны интерьерийн өнгөний чиг хандлага хүйтэн, шороон өнгөнөөс тод шаргал өнгө рүү шилжиж байна. Хэрэв та онлайнаар ажиллаж, гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байгаа бол өөдрөг үзэл, аз жаргалыг илэрхийлэх, гэрт эерэг сэтгэл хөдлөлийг бий болгох энэ өнгө хамгийн тохиромжтой.

Цагаан

Бүх цаг үеийн "сонгодог" цагаан өнгө энэ жил ч бас эрчээ алдахгүй нь. Цагаан өнгө нь ямар ч орон зайг байгаа хэмжээнээс илүү том болгож, амар тайван, нээлттэй уур амьсгалыг бий болгохоос гадна ямар ч өнгөтэй төгс хосолдгоороо давуу талтай.



Та манай Онлайн дэлгүүрээс өөрийн хүссэн өнгө загвар бүхий тавилгаа цаг хугацаа хэмнэн олж онлайнаар худалдан аваарай.