Танилцуулга
www.mymebel.mn-д тавтай морилно уу.
“БОД СОФТ” ХХК-ийн www.mymebel.mn нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тавилгын дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нэг хэрэглэгч танд түргэн шуурхай хүргэх, худалдаалах зорилгоор бүтээгдсэн цахим худалдааны платформ юм.
Та mymebel.mn Онлайн тавилгын их дэлгүүр болон mymebel.mn флатформ дээр байрших тавилгын дэлгүүр рүү нэвтэрснээр Та дараах үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна.
Хэрэв та үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол цахим хуудас руу нэвтрэхгүйгээр ашиглаарай.
Нууцлалын бодлого
Манай нууцлалын бодлоготой энд дарж танилцана уу. Нууцлалын бодлого нь таныг цахим хуудас руу нэвтрэх үед цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах талаар зохицуулсан бичиг баримт юм.
Хэрэглэгчээр бүртгүүлэх
Та хэрэглэгчээр бүртгүүлснээр хүслийн жагсаалт үүсгэх, бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах, захиалга устгах, хянах эрхтэй болно.
Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах, нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадлгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч мэдэх боломжгүй юм.
Бүтээгдэхүүн захиалах, худалдан авах
Хэрэглэгч та худалдан авах захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг 100 хувь шилжүүлснээр таны захиалга баталгаажна.
Бид таны захиалгын мэдээллийг гар утасны дугаарт тань мессежээр илгээх бөгөөд мөн та өөрийн миний захиалгууд хуудаснаас захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөр төлөх заавар, захиалга цуцлагдах хугацааг харах боломжтой.
Хэрэв та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор захиалгыг баталгаажуулаагүй бол захиалгаас татгалзсанд тооцон таны захиалга автоматаар цуцлагдах бөгөөд сэргээх боломжгүй юм. 48 цагийн дотор төлбөрөө төлж амжаагүй бол тухайн захиалгыг шинээр үүсгэх боломжтой. Захиалга автоматаар цуцлагдсанаас хойш төлбөр хийсэн тохиолдолд гарсан аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцахыг анхаарна уу.
Захиалга баталгаажсанаас хойш бэлэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор 24-48 цагт, хөдөө орон нутагт хэрэглэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд хүргэнэ. Хэрэв та захиалгаар үйлдвэрлэгдэх бараа бүтээгдэхүүн захиалсан бол үйлдвэрийн хугацаан дээр хүргэлтийн хугацаа нэмэгдэнэ.
Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа загвар, хэмжээ, өнгө болон бусад мэдээллүүд таарч байгаа эсэх болон бүрэн ажиллагаатай эсэхийг шалгаж авах үүрэгтэй.
Захиалга цуцлах, Бараа бүтээгдэхүүн буцаах
Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр захиалга хийх, захиалгын тоо хэмжээ үнийн дүнг сайтар нягталсаны үндсэн дээр захиалгыг баталгаажуулах үүрэгтэй. Тус захиалгын төлбөрийг төлсөн бол буцаах, цуцлах боломжгүй.
Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний загвар, хэмжээ, өнгө зөрсөн эсвэл гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байгаа үед хэрэглэгч барааг буцаах, солиулах эрхтэй.
Үйлчилгээний нөхцөл шинэчлэлт
Бодсофт ХХК нь уг үйлчилгээний нөхцлийг шинэчлэх, өөрчлөх эрхтэй. Иймд та үйлчилгээний нөхцлийг худалдан авалт хийхээс өмнө заавал шалгаж байгаарай. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөнөөс өмнөх худалдан авалт нь худалдан авалт хийсэн өдрийн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөнө.
Үйлчилгээний нөхцөл өөрчилсөн: 2021 оны 11 сарын 20 өдөр